2019.04.29
МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргын томилгоог дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.29/ ээлжит хурлаараа АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн юм.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:
- Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр
Боловсрол:
- -1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
- -МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- -1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
- -1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
- -2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- -2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- -2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- -2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
- -2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
- -2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга
- -Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:
Боловсрол:
- -Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
- -ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- -2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
- -2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга