2019.04.26

Д.Оюунхорол: Эрүүл мэндийн сайдыг ирэх хүртэл асуулгын хариу сонсохыг хойшлуулах саналтай байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.26/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан бөгөөд зарим гишүүдийн зүгээс санал гарган хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим төслүүдийг түр хойшлуулсан юм. 

Өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон нэр бүхий 10 гишүүн “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсох хуваарьтай байсан юм. Гэвч салбарын сайд гадаад томилолттой байгаа тул асуулгын хариу сонсохыг түр хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

"Дээрх асуулгыг миний бие болон бусад 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад тавиад нилээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр асуулгын хариуг сонсох ёстой байсан. Монгол Улсын хэмжээнд олон мянган хүн энэ өвчнөөр шаналж, эдийн засаг, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байна.

Монгол Улсын төр засгийн зүйгээс энэ өвчний эмчилгээ, эрт элрүүлэг тал дээр хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн. Ингэхдээ салбарын сайдыг байлцуулж тодорхой мэдээлэл авч, асуулт асуух хүсэлтэй байгаа учраас Эрүүл мэндийн сайдыг гадаад томилолтоор ирэх хүртэл түр хойшлуулах хүсэлтэй байна."