Монгол улс цахим аюулгүй байдлын индекст 20 байр дэвшжээ
2019.04.03

Монгол улс цахим аюулгүй байдлын индекст 20 байр дэвшжээ

Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байдгаас гадна “Facebook” идэвхтэй хэрэглэгчдийн тоо улирлын дүнгээр 4.8 хувиар өсөж, 2.2 сая хүрээд байна.

Энэ үзүүлэлтээрээ Азид тэргүүлж байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээллээ. Зарим УИХ-ын гишүүд нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Шинээр хууль гаргаж гаднын веб сайт, сошиал орчныг хязгаарлах нь буруу гэж үзээд, УИХ-ын тогтоол гаргахаар төлөвлөснөө Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал мэдээллээ.

Цаашлаад шинээр хаяг үүсгэхдээ гар утасны дугаараа бүртгүүлдэг болох, мөн хуурамч хаягуудыг цэгцлэх хүсэлтийг "Facebook” компанид тавих гэж байгаа юм байна. Харин мэдээллийн аюулгүй байдал талаас нь харвал Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг цахим аюулгүй байдлын индекст Монгол Улс 104 дүгээр байраас дэвшиж 84 дүгээрт бичигдэж эхэлжээ.