2019.03.30

Энхийн манаанд тангараг өргөсөн эмч нартаа баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улс болон Дархан-Уул аймгийнхаа нийт эмч нар, эрүүл мэндийн салбарын хамт олондоо баярын мэнд хүргэе.

УИХ-ын Гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн эмч нарын баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, тус салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцуулж, салбарын яамыг төлөөлж, ажил үйлсээрээ манлайлсан эмч нарынхаа шагналыг гардуулж өглөө. 

Тэрээр Эрүүл мэндийн энхийн манаанд, тангарагдаа үнэнч цуцалтгүй зүтгэж буй эрхэм эмч нартаа аз жаргалыг хүслээ.