2019.03.26

Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэд, сонгогчдод тайлан уулзалтаа хийлээ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-д сонгогдсон тойргийнхоо иргэд, сонгогчдод тайлан уулзалтаа хийлээ.

Уулзалтад Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хорооны иргэд, сонгогчид хүрэлцэн ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Б.Энх-Амгалан гишүүн тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил, 2019-2020 онд тойрогт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжын талаар мэдээлэл өгч, бусад цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

Одоогийн байдлаар иргэдээс 3000 гаруй өргөдөл, санал хүсэлт хүлээн авсан бөгөөд гишүүний ажлын алба иргэдийн хүсэлтийг судлан нэгтгэж, тодорхой арга хэмжээ авах юм байна.