2019.02.25
Сайд нарын хамтарсан тушаал гарлаа
Өнгөрсөн жил олон жилийн дундажтай харьцуулахад цас бага орсноос болж энэ жил хуурайшилт их байгаатай холбоотойгоор нийт нутгаар ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хамтарсан тушаал гаргаж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүллээ.