2011.06.13

“Эрүүл мэнд” дэд хөтөлбөр

1.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн эмчилгээ, оношлогооны үйл ажиллагааг сайжруулах,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийг орчин үеийн техник хэрэгслээр хангах зорилгоор 2 кабинетыг иж бүрэн засварлан тохижуулж ЭХО болон ходоодны дижитал видео уян дурангийн аппаратыг сууриулан оношлогоо, эмчилгээ хийж эхлээд байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭХО аппарат нь:

Эх барих эмэгтэйчүүд, хэвлий, хөх, бөөрны мэс засал, зүрх, өнгөц байрлах эрхтэн, судас,  өвдөг, тохой, мөр, гар, хөл, яс булчин мөн хүүхэд ургын практикт хэрэглэхээс гадна транскаринал шинжилгээ хийх боломжтой юм.

Энэхүү  аппаратны ерөнхий давуу талууд:

-          Дэлгэцийг эмч болон өвчтөнд тохируулан чөлөөтэй хөдөлгөх боломжтой

-          Гарын товчлууруудыг эмчийн үйлдэлд нийцүүлэн хийгдсэн тул ажиллахад хялбар, тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгсөн

-Өрөөн дотор зөөвөрлөхөд зориулалт бүхий 4 дугуйтай

Ходоодны дижитал видео EG-2770Куян дуран нь:

Өндөр нягтралтай дүрслэлийг гаргах чадвартай ба уян дуран нь ихэвчлэн оношлогооны зориулалттай байдаг боловч энэхүү уян дуран эмчилгээний зориулалттай юм. Дүрсийг дэлгэц дүүрэн харуулах чадвартай, зураг тогтоох, зураг авах, гэрлийн ойлтыг тохируулах, хялгасан судсыг тодруулж харах горимуудын удирдлагыг дурангийн гаранд суурьлуулж өгснөөр эмчийн үйл ажиллагааг хөнгөвчилж өгсөн давуу талуудтай юм.

3. Эрүүл мэндийн төв бариулах /100 орто

й/

Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанар нь эрүүл мэндийн салбарын технологийн бодлого, түүний хэрэгжилтээс ихээхэн хамаардаг. Манай улс эрүүл мэндийн технологийн байдалдаа үнэлгээ өгч, бодлогоо тодорхойлж байгаагүйгээс эрүүл мэндийн технологийн түвшин дэлхийн жишгээс үлэмж хоцроод байгаа билээ. Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн тооллогын дүнгээс үзэхэд оношилгоо, эмчилгээний дөчөөд мянган төхөөрөмж байгаагийн 80 хувь нь 9-21 жил ашиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд хандивлагчдын буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн ч шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа төдийгүй эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан техник байсаар байна. Эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэхээр ирж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд тохирсон эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх технологийн шинэчлэл хийж чадахгүй байгаагаас гадаадад эмчлүүлэгсдийн тоо жил тутум нэмэгдсээр байна. Иймээс БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт орчин үеийн техник хэрэгсэлээр иж бүрэн хангагдсан өдөрт 500-600 хүнд эмчилгээ, оношлогоо хийх хүчин чадалтай, 100 ортой эрүүл мэндийн төв барих санаачлагыг гарган улмаар 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтад оруулан батлуулж, барилгын ажлыг гүйцэтгэхээр “Гангар инвест” ХХК шалгарсан бөгөөд эмнэлгийн шавыг тависан бөгөөд ирэх онд барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.