2019.01.30
Б.Саранчимэг: H1N1 вирусын дэгдэлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?
Өчигдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр "Томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар" Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Мөн Хуралдаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд салбарын яам илүү их анхаарах хэрэгтэй байгааг хэлээд өрхийн эмнэлгүүдийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр ямар ажил хийж байгааг асуусан.
Мөн 2018 онд улсын төсөвт БЗД-ийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж авах 1 тэрбум 740 сая төгрөг батлуулсан. Энэ төсвийн зарцуулалт, гүйцэтгэл ямар байгааг, Олны анхаарлын төвд байгаа томуу төст H1N1 тархалттай холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг салбарынхнаас асуулаа.