Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн барилгын ажилтай танилцав
2019.01.17

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн барилгын ажилтай танилцав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Бууцагаан суманд энэ онд ашиглалтад орох Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн барилгын ажилтай танилцлаа.

Тус ангийн барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, засварын ажил үргэлжилж байна. Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ажиллах алба хаагчдыг сумаас нь сонгон шалгаруулж, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд сургаж, бэлтгэжээ.

Мөн тэрээр Говь-Алтай аймгийн Цогт суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах саналын дагуу тус суманд  ажилласан байна. Цогт сум нь аймгийн төвөөс 200 орчим км алслагдсан. Алтай, Цээл, Халиун, Бигэр сумдын дунд оршдог байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.