Гамшгийн эрсдэлийн мэргэжийн сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо
2019.01.09

Гамшгийн эрсдэлийн мэргэжийн сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо

Шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д Онцгой байдлын байгууллага нь хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгохоор заасан.

Эдгээр баримт бичигт заасны дагуу Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо.

Ингэснээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургаж дадлагажуулах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.