2019.01.17

О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд та УИХ-ын дарга болсон ч МАНАН-г арилгаж чадахгүй

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“65 суудал авсан МАН-ынхан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Сонгуулийн хуулиа баталчих хэрэгтэй. Өөрсдөө ямар ч байсан ялаад байдаг. Жижиг намуудад зай олддоггүй. Сонгууль бүрээр л өөрчилж үзсэн. Тиймээс сонгуулийн хуулиа засах гэж байгаа бол томоор нь авч үзмээр байна. Танай намын дотоод асуудлыг би мэдэхгүй.

Гудамжинд байгаа иргэдтэй уулзахад М.Энхболд нь огцрох юм шиг байна. Харин дараагийн хүн нь МАНАН-г устгах хүн гаргаарай. Ц.Нямдорж болохгүй шүү гэж хэлсэн. Та их шударга хүн шиг ярьдаг хэрнээ та ЖДҮХС-ийн асуудал дээр эсрэг санал өгсөн. Таныг шударга биш хүн гэдгийг би олон удаа харсан.

Ард түмэн тэнэг биш. Шүүх хууль шударга байгаа бол таны гавьяа, харин шударга бус байвал таны гай шүү. Та бүх хүнээс урвасан. Би тийм биш. Та МАНАН-г арилгаж чадахгүй.”