2019.01.05
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэлээ
Өнөөдөр нийслэлийн автозамын ачааллыг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг онцоллоо.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэх ёстой нийслэлийн тээврийн газрын үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг зарим албаныхан хэлж байна. Мөн нэг он дуусч шинэ он гараад байхад өнгөрсөн оноо дүгнэж цэгнээгүй, үр дүнгээ гаргаагүй байгаад хурлын дарга хатуухан шүүмжиллээ.