2018.10.22

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөгөөн болов

Шадар сайдын эрхлэх асуудлын харьяанд багтдаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /20107.03.10/ “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дээрх арга хэмжээг зохион байгуулж буй аж.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “ Хэрэглэгчийн харилцаанаас гадуур ажил, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж байхгүй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч үйл ажиллагаагаа уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Ийм учраас бид өнөөдөр “Хэрэглэгчийн асуудлаар” хамтран ярилцаж хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг идэвхижүүлэх, чанаржуулахад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэдгийг тодотголоо.

Уулзалтад  төрийн болон төрийн бус 62 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тэд хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон  ажлыг зохион байгуулахад тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх идэвхижүүлэх, үйл ажиллагааны давхардлыг арилгах, эдийн засгийн хямралын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байлаа хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.