С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах хэрэгтэй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүний "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
УИХ-аар батлагдсан хамгийн том үзэл баримтлал, хууль бол “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар урт богино дунд хугацааны баримт бичгүүд болон салбар хоорондын үзэл баримтлал, орон нутгийн үндэсний хэмжээний, бүс нутгийн бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаатай байх ёстой. Гэтэл энэ хэрэгжихгүй байна. 2016 оны сонгуулиар улс төрийн намууд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ялсан нам нь засгийн газрын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрөө тогтвортой хөгжлийн бодлогодоо нийцүүлэн баталсан. Гэтэл засгийн газрын бодлого дунд богино хугацааны бодлоготойгоо уялдахгүй байна. Үүнийг анхаарч ажилламаар байна.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11