
С.Эрдэнэ: МАН амлалтаасаа ухарлаа
Удтал дуншсан эрх баригчдын тоглоомын дүрэм удахгүй тодорхой болно. Өнөөгийн яригдаж буйгаар бол 48:28 буюу мажоритор тогтолцоо давамгайлах бололтой. Ах намын тулган шаардалт, АН-ыг буулгаж авахад хүрээд буй.Тогтолцоо л холимог байвал тоо чухал биш хэмээх бүрхэг хариултын цаана АН санаагаа илэрхийлчихсэн. Иймээс кноп дарах үлдлээ. Тэгвэл гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа сонирхсон юм.
С.Эрдэнэ:
Сонгуулийн шинэчлэл хийнэ гэсэн амлалттайгаар хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулахын тулд үзэглэсэн хоёр намын хооронд 10 зүйл бүхий гэрээний чухал зүйл нь сонгуулийн шинэчлэл байсан. Тэгж л хамтарсан. Гэтэл өнөөдөр МАН энэ заалтаасаа ухарч байна. Ер нь МАН аливаа гэрээ, амлалтаасаа ухрахдаа гарамгай. Энэ бол анхны тохиолдол биш. Сүүлчийнх нь ч биш болов уу.