
2018.09.07
Сурагчдыг 12.25-наас 02.15 хүртэл амраах санал гаргажээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ.
Тэрээр
"Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр цартахал үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна.
Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө" гэв.