Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэдэхүүнд өөрчлөлт орууллаа
2018.08.16

Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэдэхүүнд өөрчлөлт орууллаа

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв.

Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг нөхөн томилох ёстой. Ажлын хэсэг уг асуудлаар хуралдан санал хурааж Нийслэлийн сонгуулийн хорооны  нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Булгамааг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Батбаярыг Сонгуулийн хорооны гишүүнээр нөхөн томиллоо.