Нийслэлээс ТҮЦ-ийн асуудлаар санал авч байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулах, ил задгай худалдаа эрхлэж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна.
Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрхэд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Энэ асуудал олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж байгаа журмаа шинэчилж дээрхи харилцаанд оролцогчдын аль альнийх нь эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлага нэгэнт бий болжээ.
Энэ асуудлаар хэрэглэгчид буюу нийт нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд www.ulaanbaatar.mn болон www.zaluu.com хаягаар цахим санал асуулга явуулж , нэгдсэн хуралдаан дээр танилцуулах юм. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсөн төвийн Дүнжингарав, Драгон, Оргил салбаруудад иргэдийн саналыг бичгээр хүлээн авч байна.
Журмын төслийг http://www.citycouncil.mn/Home/newsdetail?dataID=2963 хаягнаас харна уу.