Бизнес улс төрийн сонирхол нэгддэг учраас улс төррүү хүмүүс улайрдаг
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2012.07.07

Бизнес улс төрийн сонирхол нэгддэг учраас улс төррүү хүмүүс улайрдаг

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Маргааш /өнөөдөр/ шинэ парламентьн гишүүд тангаргаа өргөнө. Гэхдээ сонгууль будлиантай боллоо гэсэн байр суурьтай хүн олон байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Иргэдийн улстөрч, улс төрийн намуудад хандах хандлага ханатай гарсан. Мэдээж тодорхой тоон дээр наашаа цаашаа асуудлууд байлгүй яах вэ.

-Урьдчилсан дүн гарсны дараа намууд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэтэл хэд хоногийн дараа зөвшөөрсөн мэдэгдэл хийж эхэлсэн. Энэ нь ямар учиртай юм бэ. Улстөрийн шоу хийх гээд бүтэлгүйтсэнийх үү?

-Сонгуулийн дүн гарах явцад дахин нарийвчлах ёстой, магадлах, баталгаажуулах олон асуудал гарсан. Хууль зөрчсөн үйлдлүүд ч гарсан баримт мэдээллүүд бидэнд байнга ирж байгаа. Тиймээс тэрхүү баримтуудыг магадалж, нэг тийш нь болгон, ойлгомжтой хариу өгөх хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.

Мөн  автомат машины тооллогод эргэлзэж буй хүмүүс байвал гараар тоолж, баталгаажуулах нь зүйтэй. Дараа, дараагийн засаг, төр байгуулагдахад ойлгомжгүй, эргэлзээтэй, маргаантай асуудлууд үлдчихвэл нийгэмд асуудал үүснэ.

-Унасан бөхөд шалтаг  мундахгүй гэгчээр ялалт байгуулаагүй хүмүүс янз бүрийн      тайлбар      хийж  байгааг   юу   гэж   дүгнэж байна?

-Хуулиа л чанд мөрдөн, зөрчихгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол ямарваа нэгэн асуудал гарахгүй. Хэрвээ асуудал гарсан бол шалгаж, тогтоогоод үнэн мөнийг нь олж, мухарлан, хаах хэрэгтэй. Тэгэхгүй ойлгомжгүй, тодорхойгүй асуудлууд үлдээчихээр гомдол, тэмцэл тасардаггүй. Гээндээ ч бий, тоондоо ч бий гэдэгтэй адил аль алиндаа байгаа учраас хэрүүл маргаан гардаг.

Ялсан, ялагдсан хүмүүс дотроо ямар байр суурьтай байгааг би мэдэхгүй. Энэ парламентын хувьд олонх болсон нам байхгүй учраас  олонхгүй л гэсэн үг.
Хамгийн олон суудал авсан нам хэнтэй эвсэх вэ гэдэг саналаа гаргаж, гэрээ хэлцэлд орох ёстой. Хамгийн олон суудал авсан намд МАН-тай эсвэл МАХН-МҮАН-ын «Шударга ес» эвсэлтэй нэгдэх гэсэн хоёр л хувилбар байгаа шүү дээ. Энэ хоёроосоо дүгнэж, цэгнээд сонголтоо хийх байх гэж бодож байна. Бид ажил хэргийн тал дээр санал санаачилга ирвэл түүнийг дэмжиж, ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
-Танай эвсэл ч чамгүй олон суудал авсан. Гэсэн ч сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийж байна?

-Мэдээж дүгнэлт хийлгүй яах вэ. Шударгаар өрсөлдөөд, маргаангүй үр дүн гарсан бол ямар нэгэн байдлаар ийм, тийм юм бодоод байх шаардлагагүй.

Гэтэл байсан бодит бай-дал, сонгуулийн дүн, сүүлд хэсэгчилж гарсан байдал, хяналт хийж буй явцад илэрсэн   баримтад   дүгнэлт

хийж, пактуудыг хараад цэвэр шударга сонгууль болсонгүй гэж бодож байгаа. Хэрвээ шударгаар явагдсан бол өөр үр дүн гарах байсан гэдэгт итгэлтэй байна. СЕХ энэ асуудлуудаа магадалж, тодруулж, эцсийн хариултыг ард түмэнд өгөх байх.

-Сонгууль    бүрийн    дараа      булхай,      луйврын асуудал   гардаг.   Энэ   нь улстөр бизнесийн хамгийн ашигтай салбар мэт харагддаг болсонтой холбоотой юу?

-Ямар ч үнээр хамаагүй сонгогдъё гэсэн байр суурьтай хүмүүс сонгуульд оролцдог. Тиймээс л маргаантай байдал үүсдэг. Мэдээж үүнийх    нь    цаана    ашиг сонирхол байгаа. Хамгийн гол нь бизнес, улстөрийн сонирхол нэгддэг учраас ингэж сонирхож, тэмүүлдэг болов уу. Тэнд ашиг хонжоо хайсан хүмүүс бодитойгоор байгаа учраас үхэн хатан зүтгэж байна.

-Уг нь танай эвсэл «МАНАН»-г арилгана гэсэн уриатай орсон. Харин одоо бол нэгтэй нь нэгдэх болчихлоо. Тэгэхээр урьдын асуудлууд яах бол?

-Бид МАНАН-г арилгах зорилгоор л орсон. Энэ байр суурь, бодлого хэвээрээ байгаа. Цаашдаа ч парламентын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Аль нэг нам, эвсэлд нь давамгай, давуу олон санал өгөөгүй учраас ард түмэн ч энэ бодлогыг дэмжиж, санал өгсөн гэж бодож байгаа. Тиймээс хамтарч ажиллаад ч болов МАНАН-г арилгаарай гэсэн даалгавар өглөө гэж ойлгосон.

Тэр тусмаа манай эвсэлд УИХ-д боломжийн сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх санал бүрдүүлж өгсөн. Ингээд үзэхэд сүүлийн 20-иод жил УИХ-д бодитойгоор гуравдагч хүчин гарч ирж буйг баталж өгч байгаа хэрэг.

-АН олов суудал авсан. Гэсэн ч олон нийт «Хувцсаа сольсон хүнийг сонголоо» гэсэн яриа байна. АН үнэхээр өөрчлөлтийг авч ирж чадах болов уу?

-Цаашдаа үйл ажилла-гаагаа хэрхэн явуулахаас хамаарах байх. Хэрэв буцаад МАН, АН нийлээд өм-нөх байдлыг үүсгэх юм бол буруу харуулаад өмссөн ч юм уу, эсвэл хувцсаа түр тайлаад   буцаагаад       өмссөнтэй ижилхэн болно. Иймээс ямар нэгэн тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Сонгогчид тодорхой өөрчлөлтийг хайж саналаа өгсөн.

Өнөөдөр нийгмийн захиалга юу байна гэдгийг хариуцлагатайгаар харж, дүгнэж асуудалдаа хандах байх гэж найдаж байна.

-Ерөнхийлөгч намуудын удирдлагуудтай уулзаад байгаа. Ямар нэгэн тохироо байна уу тэсэв хардлага төрөөд байх юм?

-Ерөнхийдөө шинэ сонгуулийн дүнгээ баталгаажуулж, төр засгийн ажлаа шуурхайлах тал дээр санал бодлоо хуваалцсан.

-АН танав эвсэлтэй нэгдье, гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарыг Засгийн газарт оруулахгүй гэсэн яриа хийсэн юм уу?

-Хэрэв эвсье гэдэг шийдвэр гарах юм бол хоёр тал хэлцэл хийнэ. Түүн дээр бүх зүйлээ ярьж, асуудлаа тохирч байж орно. Хамтрах тухай яригдаагүй, гэрээ хэлэлцээр эхлээгүй байхад энэ бол таамаглал. Бидэнд албан ёсны санал ирээгүй байна.

-Сонгууль дуусчихлаа. Гэхдээ танай намын  дарга Н.Энхбаярын асуудал бол дуусаагүй. Хэрхэн шийдэгдэх бол гэж харж буй олон байгаа даа?

-Яаж шийдэхийг би мэдэхгүй. Хуулиа дээдэлж шийдээсэй л гэж хүсч байгаа, Үнэн мөнийг нь тогтоогоод шударгаар шүүгээсэй.Бишүүхийн үйл aжиллaгaaнд үнэлэлт дүгнэлт хийдэг хүн биш. Ер нь шүүх бол хуулиа дээдлээд, хэнээс ч хараат бус ажиллах ёстой.