
2018.07.26
Сайд Д.Сумъяабазар "Чайна - Энержи" корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 23-ны өдөр “Чайна- Энержи” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 73 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 30 хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болсон билээ. Мөн төмөр зам, автозам болон эрчим хүч зэрэг дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх юм.
Тиймээс “Чайна- Энержи” корпорацийн төлөөлөл сайд Д.Сумъяабазараас “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолтой холбоотой мэдээлэл авч, дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.