2018.07.05

Х.Амгаланбаатар: Эмч нар ажил хаялт зарлах бүрэн эрхтэй

МҮЭХ эмч нарыг ажил хаях бүрэн эрхтэй. Ажил хаялтаас үүдсэн аливаа эрдслийг эмч нар биш Засгийн газар хүлээх ёстой гэж мэдээллээ. 

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн учраас тэр.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулиар бүхий л салбарт ажил хаях бүрэн эрхтэй. Ажил хаях хууль эрх зүйн үндэслэл нь бий болсон, хууль ёсны юу гэдгийг шүүх тогтооно. Гурван талт хэлэлцээрээр цалин хөлсийг нэмэгдүүлэх үүргээ Засгийн газар олон жил хэрэгжүүлээгүй.