Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн боллоо
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд зохион байгуулсан Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөнд оролцжээ. Хоёр жил завсарласны дараа болсон уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөл болж ирсэн 600 гаруй хүүхэд, мөн шийдвэр гаргах түвшнийхөн оролцсон байна.
Зөвлөгөөнөөр Хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах талаар хэлэлцлээ.
ХНХЯ-наас хүүхдүүдийн ирж амрах дуртай "Найрамдал" зуслангийн ая тухтай байдлыг хангах үүднээс холбогдох олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Манай улсад 0-18 хүртэлх насны нэг сая 50 мянган хүүхэд байдаг. Нийт хүн амын 36 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг.
Иймд хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг сайжруулахын төлөө олон ажил хийж хэрэгжүүлж байгаа. Олон хүүхэд гэр бүлийн болон гэмт хэргийн хүчирхийллийн золиос болсоор байгаа билээ. Хүүхдийн эрхийг хангах тухай асуудал нь салбар бүрийн оролцоотой холбоотой. Энэ утгаараа салбар бүрийн уялдааг зохицуулах зорилгоор улсын хэмжээний зөвөлгөөний зорилго оршиж байсан юм.