60 тэрбумын хэрэг хэзээ, хэрхэн шийдэгдсэн талаар гишүүд мэдээлэлгүй байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний зүгээс 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаа илэрхийлж УИХ-ын гишүүд болон олон нийтээс дэмжлэг хүссэн билээ. Сонгуулийн үеэр гол шуугиан болсон ч хуулийн байгууллагаас эцсийн шийдвэрээр нууцхан гаргачихсан гэх 60 тэрбумын хэрэг хэзээ, хэрхэн гарсан талаар УИХ-ын гишүүн ямар ч ойлголт, мэдээлэлгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг, бусдад давуу эрх олгож төрийн албан хаагч болгоно гэсэн үг, зохицуулалт Үндсэн хууль болон бусад хуулиудад байхгүй. Энэ талаар мэдэгдэл, мэдээлэл хараагүй учраас өөрт төрсөн итгэл үнэмшилгүйгээр байр сууриа илэрхийлж болохгүй. Ер нь бол төрийн албыг наймаалцах тухай яриа байж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэх байх. Дэмжих эсэхээ бодож байгаад шийднэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2020 оны сонгуулиас өмнө нэг талдаа болж авсан нь дээр. Би ч гэсэн нээлттэй сонсгол зохион байгуулж болно. Бүгдэд нь эрх байгаа. Харин УИХ-ын даргаас зөвшөөрөл авдаг байж магадгүй. Хурлын заалууд тодорхой хуваарьтай байдаг.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20
2024.12.12
2024.12.11
2024.11.09
2024.12.18
2024.12.18
2024.12.18
2023.09.25
2023.09.22
2023.09.22