2018.06.20

Намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зөв үү?

Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлдэг болох талаар яриа дэгдэж  байна. Энэ талаар судлаачид, иргэд, гурван намын төлөөллүүд ямар байр суурьтай байгааг тодруулжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрэнэ: Улс төрийн намууд төрөөс санхүүждэг жишиг рүү явах ёстой гэж боддог. Мэдээж нийгэмд маш олон шүүмжлэл дагуулна. Улс төрийн намуудыг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлэх ёсгүй гэсэн байр суурьтай хүмүүс их. Гэхдээ ингэхгүй бол уул уурхай тойрсон том хандивлагчид, ямар нэгэн байдлаар төрд давуу байдал эдэлдэг компаниуд намын ард нуугддаг. Намд нь хандив өгснөөрөө дамжуулж аль нэг тендер эсвэл лицензийн орд газар дээр давуу эрх авна. Төр дамнасан, нам дамнасан бүлэглэлийн ул суурь нь болоод байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Намд хандив өгөхийг авилгал гэж үздэг болох ёстой.