А.Сүхбат: Орон нутгийн иргэдтэй хэрхэн уяалдаа холбоотой ажиллах юм бэ
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг эхэллээ. Гишүүд асуулт асууж хариултаа авлаа
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Орон нутгын хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөлд саналтай явдаг юмаа. Орон нутагтайгаа хэрхэн ямар уяалдайтай байгаа юм? Орон нутагтайгаа яаж зохион байгуулж байгаа вэ? Жишээ нь төв аймгийн Алтанбулаг сумын цэргийн анги байдаг маш том газар авсан юм байна. Одоо бол иргэд бухимдалтай байна. Бэлчээргүй боллоо толгой дээр буудаад байна гэж удаа дараа ирүүлээд байна. Энэ хустайн нуруу том газрыг хашина гэж байсан энэ тал дээр тодорхой хариу өгнө үү? энэ бол маш анхаарал татсан асуудал болоод байгаа юм шүү.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ хуулийн хэрэгжилтыг хангахад орон нутгын хамгаалалтын зохион байгуулалт гээд бүх зохицуулалт орсон байгаа. Таны тодруулж байгаа асуултад Батлан хамгаалахын салбарын зүгээс хариулна.