Монгол Улс ШХАБ-т элсэх нь зөв үү?
ШХАБ-ын уулзалт удахгүй болно. Энэ үеэр Монгол Улс ШХАБ-т элсэх эсэх асуудлыг сөхөн ярих юм. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Л.Оюун-Эрдэнэ: Геополитикийн эрдэмтэн судлаачдын хувьд 1913-1915 оны үед яригдаж байсан Хиагтын гэрээтэй төстэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Одоогоос 25 орчим жилийн дараа Монгол Улсын бие даан шийдвэр гаргах байдалд сөргөөр нөлөөлж магадгүй гэдэг ажиглагчдын байр суурь байдаг.
Х.Болорчулуун: Монгол Улс аль нэг бүлэглэлд орохгүйгээр бүх улс оронтой түнш гэдэг байдлаар ганцаарчилсан тоглолт хийх боломжгүй. Манайхыг тойрсон Азийн орнууд ихэнхи нь ШХАБ-т орсон. Тиймээс орох нь зөв гэж бодож байна.
Ц.Мөнх-Оргил: Нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлалтай гэж би харж байна. Их гүрнүүдийн харилцаа хаашаа, яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ тал дээр Монгол Улс ямар байр суурьтай байх, энэ хандлагаас болоод ямар дарамт шахалт ирэх вэ гэдгийг олон талаас нь харах ёстой. Би хувьдаа одоохондоо ШХАБ Монгол Улсын эдийн засагт шаардлагагүй гэж үзэж байна.
Я.Содбаатар: Бодит байдал дээр нэг цэргийн эвсэлд байдаггүй орнууд. Тиймээс ШХАБ-ын орнууд цаашдаа бүс нутгийн хөгжлийн байгууллага тал руугаа явна гэж үзэж байна. Хэрвээ ингэж үзэж байгаа тохиолдолд Монгол Улс бүс нутгийн интеграцаас хоцрох ёсгүй гэж үзэж байна.
Б.Пүрэвдорж: Ажиглагч статусаараа явах ёстой гэсэн байр суурьтай байна. ШХАБ бол анхнаасаа цэрэг, улстөрийн зорилгоор байгуулагдсан. Сүүлийн үед чиглэл нь өөрчлөгдөж байгаа гэж яригдаж байгаа боловч өнөөдрийг хүртэл эдийн засгийн ямарваа нэгэн том төслийг хэрэгжүүлээгүй байна. Тийм болохоор Монгол Улс үүнд нэгдэн орсноор эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой зүйл болно гэдэгт итгэлгүй байна.
Л.Болд: Цаг үе өөрчлөгдөж байна. Орчин нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Монгол Улсын өөрийн байр суурь ч гэсэн урагшилж байна. Энэ цаг үед энэ асуудлыг ярих цаг нь болсон.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20
2021.07.26
2021.06.02
2021.05.25
2023.05.03
2023.04.20
2023.04.14