2018.05.23

Халамжийн бодлого хөдөлмөрийн идэвхийг бууруулж байна

Өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн насны иргэдийг халамжид хамруулахгүй байх бодлого баримтлана гэдгээ мэдэгдлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Хөдөлмөрийн чадвартай иргэн халамжаас хувь хүртдэг биш, хөдөлмөр эрхлэн, орлоготой болж, амьдралаа авч явдаг бодлого руу шилжинэ гэдэгтэй санал нэг байна.