С.Чинзориг: ХАОАТ, тэтгэврийн насны нэмэгдлийн асуудлыг ОУВСантай ярилцах боломжтой
УИХ-ын нэгдсэн чуулган дээр Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын сайд С.Чинзориг татвар, тэтгэврийн настай холбоотой тайлбар хийлээ.
Сайдын хэлж буйгаар Өнгөрсөн долоо хоногт Гурван талт үндэсний хороо хуралдаж нэгэн ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэг нь Хүн амын орлоын албан татвар нэмсэн, тэтгэврийн нас нэмсэнтэй холбоотойгоор иргэдийн амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг асуудалд нөлөөллийн судалгаа хийж, дүгнэлт гаргах үйлдвэрчин, эзэд, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг одоо ажиллаж байгаа бөгөөд маргааш санал, дүгнэлтийг сонсох аж.
Хэрэв ажлын хэсгээс татвар болон тэтгэврийн насыг нэмсэн нь иргэдийн амьжиргааны түвшин, ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарвал үүнийг Засгийн газарт танилцуулах юм.
Ингээд ирэх 25-ны өдөр ОУВСангийн үнэлгээний багтай уулзах уулзалтанд Засгийн газрын байр суурийг танилцуулах, шаардлагатай гэвэл холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гэнэ.