Л.Болд: Ард түмний хүлээж байгаа хуулийг хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд санал хэллээ
УИХ-ын гишүүн Л.Болд:
Маш олон чухал хууль батлах гэхээр ирц бүрддэггүй. Ирц бүрдэхээр хэлэлцэх асуудалгүй болчихдог. Хүүхдийн мөнгөний асуудал дээр УИХ шийдвэр гаргасан. Энэ асуудлыг оруулж ирэх хэрэгтэй.Их хурлын дарга өргөн барьсан хууль алга гэсэн. Гэр хорооллын хөгжлийн тухай, Газар өмчлөлийн тухай хууль байгаа. Гэр хорооллынхон жагсаж, тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлэх гэж үгээ хэлж байна. Үүнийг үл ойшоож болохгүй. Эх баригчид ард түмнээсээ нүүр бууруулж болохгүй. Гэр хорооллын хөгжлөөс Монголын хөгжил эхэлнэ. Байнгын хороон дээр яригдсан асуудлын Их хурал дээр заавал ярих хэрэгтэй.Хууль зүйн байнгын хороон дээр ярих асуудал байгаа. Ард түмний хүсэн хүлээсэн олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна.