2018.05.11

С.Бямбацогт: Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал хэллээ

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төлөвлөсөн хууль тогтоомж УИХ-д хангалттай орж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар 66 хууль өргөн барьж хэлэлцэнэ гэснээс 16 хууль хэлэлцсэн байна. Хуулийн төслийг өргөн барьж байж, Засгийн газрын үйл ажиллагаа явна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй .