Түлэнхийн төв энэ оны III улиралд ашиглалтанд орно
Түлэнхийн төв 2018 оны 3-р улиралд ашиглалтанд орох гэж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа бичсэн байна.
Түлэнхийн төв 2018 оны III улиралд ашиглалтанд орно.
Өнгөрөгч оны тавдугаар сард Кувейт улсын Эль-Кувейт хотноо Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Буцалтгүй тусламж авснаар 2011 онд акталсан Түлэнхийн төвийн барилгын ажил 2018 онд ашиглалтанд орж үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна.
Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурав
УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл буюу Д.Сарангэрэл гишүүн өмнөх парламентийн үед ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай гэдэгт шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж байсан юм.
Үүний үр дүнд Төрийн ордон барихаар төлөвлөж байсан дээрх буцалтгүй тусламжийн санхүүжилт Түлэнхийн төвийг барихад зарцуулагдахаар шийдэгдсэн юм.
Тэгвэл Түлэнхийн төв энэ оны 3-р улиралд ашиглалтанд орох гэж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа бичсэн байна.