С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтжээ.
Тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан байсан юм.
Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна