Ардчилсан оюутнууд удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлав
2018.03.25

Ардчилсан оюутнууд удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлав

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны II бага чуулган болов.

Энэхүү чуулганаар тус холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг батламжилснаас гадна Ерөнхий төлөвлөгөөгөө баталсан юм. Дашрамд дурдахад, Ардчилсан оюутны холбоо нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай, гишүүнчлэлээрээ Монголын хамгийн олон гишүүнтэй оюутны байгууллагаар тодроод байгаа юм. 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнэ: Намын шинэчлэлийн ажлын хүрээнд гишүүдийнхээ хүрээг тэлж, оюутан залуусаа чадавхижуулах ажлыг 21 аймаг, есөн дүүрэгт салбараараа дамжуулан амжилттай хийж яваа залуусаараа үнэхээр их бахархлаа. 
Тэд бол Монголын ирээдүй. Ирээдүйн баялаг бүтээгчид, оюун санааны түүчээ бологсод билээ.