2018.03.16
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг нар гардуулж, баяр хүргэлээ.
Нэг. “Хүний гавъяат эмч”-цолоор
- Дагва Бүрнээ – Шаргалжуут гануут дотор уламжлалтын эмнэлгийн ерөнхий захирал, ерөнхий эмч
Хоёр. “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цолоор
- Өлзийсайхан Тунгалаг – Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн сувилагч
Гурав. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор
- Тавхай Сүрэнхай – Ахмад сувилагчдын холбоо тэргүүн
- Банзрагч Дашрэнцэн – Хүрмэн эмийн сангийн үүсгэн байгуулагч, ахмад эм зүйч
Дөрөв. “Алтан гадас” одонгоор
- Жамбаа Оюунчимэг – Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн тасгийн эрхлэгч
- Сэр-Од Сүхжаргал – АШУҮИС-ийн Архив бичиг хэргийн эрхлэгч
- Жамган Цогоо – Ажирал эмнэлгийн их эмч
- Дорж Магсаржав – Баянзүрх эмнэлгийн ахмад сувилагч
Тав. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
- Маамхүү Оюунчимэг – ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн
Зургаа. “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр
- Бөхбаяр Цогт – Олон улсын хамтарсан Монгол эмнэлгийн гүйцэтгэх захирал /Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуульд 700 гаруй сая төгрөгийн буйцалтгүй тусламжын хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулж Улаанбаатар хотод Олон улсын хамтарсан Монгол эмнэлэг байгуулсан. /Д.Гончигсүрэн/
- Луузан Дуламсүрэн - ШШГЕГ-ын харъяа 461-р ангийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын бага эмч
Долоо. “Эрүүл мэндийн яамны” хүндэт жуух бичигээр
- Энхтөр Батцэцэг - ЭХЭМҮТ-ийн эмч нар тус тус шагнагдлаа.