2018.02.19

Хотын удирдлагууд Мандал өргөлөө

Хотын удирдлагууд Нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хиймор лундааг даатган Мандал өргөжээ.

Гандантэгчилэн хийдэд болсон Мандал өргөх ёслолд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон байна. Ирж байгаа тийн унжлагат хэмээх шороон нохой жилд хотын удирдлагууд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Учран золгож байгаа нохой жилдээ ажил хөдөлмөр нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь дээшилсэн, Нийслэлийн хувьд иргэд, оршин суугчдын ажил амьдралтай холбоотой эхлэлийг нь тавьсан, олон ажлуудынхаа үр дүнг нь үзсэн сайхан жил байна гэж бодож байна. Ирж байгаа жилдээ айл хотлоороо, ахан дүүгээрээ сайхан шинэлж, сар шинээ сайхан гаргахыг хүсэн ерөөе.