2018.02.15

30 гаруй жилийн дараа Хөвсгөл аймгийн Рашаант сумаас улсын аварга малчин тодорлоо

Монгол Улсын Засгийн газар алтан тахиа жилийн улсын аварга малчин, тариаланчийг тодруулж, шагналыг нь УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан гардуулан өглөө. 

72 настай ахмад малчин Х.Түмэндэмбэрэл улсын аварга малчны болзол хангажээ. Түүний амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 1986 онд аварга малчин тодорч байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлү 30 гаруй жилийн хугацаанд энэ эрхэм шагнал ирээгүй аж. Олон жил тасарсан энэ шагналыг залгуулсан тэрбээр бэлчээр усаа хамгаалахын тулд малынхаа чанар, бүтцэд анхаарах хэрэгтэйг залуу малчдад захиж байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай аймгаас бусад аймгийн бодвол олон аварга малчин төрж  байна. Энэ нь мал аж ахуйн салбарт Хөвсгөлчүүд бусад аймгаа манлайлсан сайхан жил боллоо гэж харж байна.