Цагаан нуур сумын цэцэрлэгийн их засварыг Өвсний үндэс хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр боллоо
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын хүүхдийн цэцэрлэг 20 гаруй жилийн өмнө ашиглалтад оржээ. Үүнээс хойш нэг ч удаа засвар хийгээгүй бөгөөд тус цэцэрлэгийн дулаан алдалт нэмэгдэж, хүүхэд сурч боловсроход хүндрэлтэй болж ирсэн байна. Мөн жил ирэх тусам тус цэцэрлэгт суралцагсдын тоо нэмэгдэж байгаа юм.
75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 130 хүүхэд хамрагдаж байна. Тийм учир барилгыг засварлах зайлшгүй шаардлагатай болжээ.
Тиймээс цэцэрлэгийн эрхлэгч, багш нар их засвар хийх төсөл боловсруулсан байна. Энэ төслийг Японы Өвсний үндэс хөтөлбөрөөс 270 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон байна.
Төсөл хэрэгжсэнээр алслагдсан сумын 140 хүүхэд ая тухтай орчинд сурч боловсрох боломжтой болж бүрдэх юм.
Цэцэрлэгийн эрхлэгч Т.Цэндмаа
Өнөөдрийн байдлаар цэцэрлэг хүйтэн, энгийн галлагаатай байгаа. Өвсний үндэс хөтөлбөрт төслөө өгснөөр цэцэрлэгт маань их засварын ажил хийхээр шийдэгдэж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар