2018.02.12

Бүх иргэдийг үнэгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Иргэд эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Уг нь бол жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах боломжтой ч улсын эмнэлэг нь хэт их ачаалалтай байдгаас тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. 

Харин энэ оноос 3.2 сая иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Монгол Улсынхаа 3.2 сая иргэнийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартайгаа хамтарч явуулган. Өөрөөр хэлбэл энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгийг уламжлалт багцаар биш нэмэгдүүлсэн багцаар явуулахаар төлөвлөж байна. Уламжлалт багц нь чих, ам, хамар, хоолойн эмчид үзүүлэх, дотрын эмчид үзүүлэх маягаар явж ирэн бол энэ удаад хүн амын дунд зонхилоод байгаа хорт хавдрыг илрүүлэхэд чиглэсэн байдлаар багцаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.