Ж.Бат-Эрдэнэ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна
АТҮТ-ийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, тээвэрлэлтийг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох, авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн хяналт, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангасан аюулгүй, ая тухтай үйлчилгээний нөхцөлийг бий болгох үндсэн зорилттой байгууллага бол “Автотээврийн үндэсний төв”.
Тус төв нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт техникийн хяналтыг үзлэгийн төвтэй, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23, улсын хэмжээнд нийт 29 салбартай бөгөөд дүрэмд заасан зарим чиг үүргээ салбаруудаараа дамжуулан хэрэгжүүлдэг байна.
Тэгвэл “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлажээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын зорчигч тээвэр, техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төвийн удирдах албан тушаалтнууд цаашид хийж гүйцэтгэх ажлуудаа зөвлөлдөхөөр Улаанбаатар хотод цуглажээ.
“Мэргэжил арга зүй-2018” зөвлөгөөнд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар болон газар, хэлтсийн дарга нар, орон нутгийн салбарын удирддагууд, нягтлан бодогч, менежерүүд оролцож байна.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтынхэлтсийндарга Г.Гантулга нар автотээврийн салбарын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх зорилт, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох чиглэлээр уулзалт, танилцуулга хийлээ.
“Авто тээврийн үндэсний төв”-ийн мэдээллииг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр мэргэшсэн жолоочийн эрхийн болон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинд нэвтрүүлж цагдаагийн шалгагч төхөөрөмжид мэргэшсэн жолоочийн мэдээллийг холбож өгснөөр мэргэшсэн жолоочийн хүчингүй болон хуурамч үнэмлэх ашиглах байдлыг таслан зогсоожээ.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд “Монгол шуудан” ХХК-тай хамтран Зорчигчийн ачаа тээшийг хүлээн авах, хадгалах, хянах илгээх цэгийг байгуулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлсэн зэрэг ажлуудыг хийжээ. Үүнээс гадна Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамжийн ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд “Үндэснийдата төв”-ийн серверт байршуулж, АAutobox.mn домайн хаягаар дамжуулан авто үйлчилгээний байгууллагуудаас ангилал тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.
Авто үйлчилгээ эрхлэгч 94 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ангилал тогтоолгох хүсэлт ирүүлсэн бөгөөд 83 аж ахуй нэгж байгууллага, иргэнд 89 ангиллын гэрчилгээг олгож мэдээллийг нь авто үйлчилгээний мэдээллийн санд байршуулсан зэрэг хийж, гүйцэтгэсэн ажлаа удирдах ажилтнууд танилцуулаад цаашид 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн боддогын хөтөдбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай зохион байгуулж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах бөгөөд тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг түр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт байгааг ажиллах том зорилт байгааг дуулгасан юм.
Тээврийн салбарын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал тул зорчигчийн тийз бичих, тээврийн хэрэгслийн дугаар олгох, техникийн хяналтын үзлэгт хамрагдах, мэдээлэл авах өргөн боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд, техник, технологийг түлхүү ашиглах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт нийт удирдах ажилтнууд санал нэгдлээ. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонссоноо хүргэе.
Ж.Бат-Эрдэнэ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна
/Зам тээврийн хөгжлийн сайд/
-Сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа тул тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, шаардлага тулгарч байна.
Иймээс ЗТХЯ-аас автотээврийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тээврийнүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг тээврийн зах зээлд тэгш эрхтэйгээр чөлөөтэй өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц тээврийн үйлчилгээг бйй болгох, эрх ашигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх чиглэлээр бодлогын чанартай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Мөн автотээврийн салбарын олон улсын харилцааг өргөжүүлэх, дотоодын тээвэрлэгч аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээюрлалт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, 2018 оны сүүлээр дамжин өнгөрөхтээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөалөж байгаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүднээс авто зам болон замын дагуух үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хяналт тавих албан хаагчид болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх жолооч тээвэрчдийг сургаж, дадлагажуулах ажилд тээврийн салбарын ажилтан албан хаагчид ихээхэн анхаарал хандуулан ажиллах шаардлагатай юм.
Үүнээс гадна ЗТХЯ автотээврийн салбарын чухал үзүүлэлт болох замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байддыг хангах үндэсний стратегийг шинэчлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном гаргах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв” болон салбарын төвүүдийн удирдлагуудад орон нутгийн зам талбай хальтиргаа, гулгаатай байгаа энэ цаг үед иргэдийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байддыг хангах үүднээс техникийн хяналтын үзлэгийг маш чанартай хийж, хариуцдагыг өндөржүүлж ажиллахыг шаарддаа
Х.Баярхүү: Иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан
/Автотээврийн үндэсний төв-ТӨҮГ-ын дэд захирал/
-Манай улсад 2017 онд импортоор 62 орчим мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн. Жил ирэх тусам энэ тоо өсч байгаа. 2016 оныхоос 20 орчим хувиар өссөн байна. Шилжилт, хөдөлгөөний хувьд жилдээ 270 орчим мянган тээврийн хэрэгсэлд хийж байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсүүд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системээ шинэчилж, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг нийслэлд таван байр- шилд хийж байна.
Орон нутагт бүртгэлийн мэргэжилтнүүд иргэдэд үйлчилж байгаа юм. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.
С.Мөнх-Эрдэнэ: Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлт хэвийн горимоор шилжсэн
/Өмнөговь аймгийн АТТ-ын дарга/
-Өмнөговь аймаг Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн гаалийн хоёр бүстэй. Гашуунсухайт дээр Оюутолгойн баяжмал болон нүүрс тээвэрлэлт явдаг. Нүүрс тээвэрлэлтийн хувьд “Авто-тээврийн үндэсний төв”-өөс 2017 онд хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлж эхэлсэн. Хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлж эхэлснээр өдөрт 1500 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс гаргадаг болсон.
Гэтэл өнгөрсөн оны долдугаар сараас хойш энэхүү үйл ажиллагаа маань бага зэрэг тасалдсантай холбогдуулан оочер дараалал үүссэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 320 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулагдаж, урт, богино гэсэн хоёр чиглэлээр нүүрс тээвэрэдэг болсон. Харин Хятадын тал манай 320 дугаар тогтоолыг эсэргүүцээд, шаардлага ирүүлсэн.
Энэхүү албан шаарддагын хариуг манай Засгийн газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын албан даалгавраар ажлын хэсэг байгуулагдаж, хоёр улсын хэлэлцээр хийснээр нүүрс тээвэрлазт хэвийн горимд шилжсэн.
Улс хоорондьш ачаа тээвэрт олгодог С бичгийг хэвийн олгож байна.
Ж.Эрдэнэбаатар: 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлалаа
/“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал/
-Жил бүр уламжлал болгон хийж ирсэн нэг ажил бол автотээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн. Бид зөвлөгөөнөөрөө өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2018 оны зорилтоо дэвшүүлээд, хийх ажлаа ярилцаж байна. 2017 онд бид “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийсэн бүх ажлуудаа сая дүгнээд, ярилцдаа. 2018 оныг бид “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж байна. Учир нь, манай автотээврийн салбарт хийж, хэрэгжүүлж буй бүх ажил иргэдэд хүрдэг. Тийм учраас иргэдэд автотээврийн үйлчилгээг хүртээмжтэй, соёлтой, боловсон хүргэх зорилтыг дэвшүүлсэн.
Удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд бид 2018 оны зорилтыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйг солилцоод, төгсгөлд нь ажил үүргийн чиглэл аваад, гэрээгээ байгуулаад ажилдаа орно. Автотээврийн тухай хуулийн дагуу манайх улсын хэмжээг хамарсан томоохон ажлуудыг хариуцаж байгаа. Хот хоорондын зорчигч тээврийн чиглэлээр 2017 онд олон ажил хийсэн. 2018 онд ч нэлээд олон ажлыг хийхээр төлөвлөж байна.
Бид 2018-2022 оны хөгжлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны төгсгөлд хэлэлцэж, баталж гаргасан. Энэ хөтөлбөрт тусгагдсан эхний жилийн ажил 2018 онд хийгдэнэ. Хот хоорондын зорчигч тээвэр гэхэд үндсэндээ 84 чиглэлийг баталгаажуулж, паспорт олгосон. Энэ паспорт, чиглэлийн дагуу аяллын дугаар өгч байна.
Ер нь үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, соёлтой үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Зам дагуух үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү ойртсон тээврийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр зорьж байна. СРЗ-ийн үйлчилгээг цаашид хүрээг нь өргөжүүлж, чадчыг нэмж байгаа. Хот хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн хяналтад авсан гэсэн үг.
Ялангуяа зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүд байнгын хяналтад байгаа. Бид хурдыг нь хянаж, хаана явж байгаа, үйлчилгээ нь тасралтгүй явж байгаа эсэх, зогсох ёстой газартаа зогсож байгаа эсэх гээд бүх зүйлийг нь бүрэн хянаж байна. Мөн боомт бүхий аймгууд дээр тээвэр төлөвлөлтийг хийж, ачаа эргэлт, тээврийн менежментийг сайжруулах чиглэлд нэлээд ажил хийгдэнэ.