2018.01.25
Ж.Бат-Эрдэнэ: Бүс нутгийн тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох шаардлагатай
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ MNB телевизэд ярилцлага өгчээ. Засгийн газрын 100 хоногийн дотор хийсэн ажил бүтээлийн талаар салбарын сайдууд ярилцлага өгч байгаа юм.
Ж.Бат-Эрдэнэ: Тээврийн салбарын ачаа эргэлт нилээд ихэссэн. Тэр дотроо агаарын тээвэр, төмөр зам дээр эргэлтүүд их гарсан. Агаарын тээврийн хувьд эдийн засагтай холбоотой байдаг. Эдийн засаг хөгжих тусам агаарын тээврийн салбар идэвхжиж, эдийн засаг хямраад ирэхээр үйлчилгээ нь хумигдаад ирдэг. Хэдийгээр энэ салбарт ачаа эргэлт нэмэгдсэн ч гэсэн зорчих урсгал багассан.