Дүүргийн 17-р цэцэрлэгийн барилгын их засвар хийх гэрээнд гарын үсэг зурлаа
2018.01.19

Дүүргийн 17-р цэцэрлэгийн барилгын их засвар хийх гэрээнд гарын үсэг зурлаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока нар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэг 1963 онд ашиглалтанд орсон бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш их засвар хийгдээгүй аж. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 5 бүлэгт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгт 173 гаруй сая төгрөгийн санхүүлжилтээр барилгын хана, таазны иж бүрэн засвар, хаалга, цонх шинэчлэх, дулааны узель, бохир, цахилгааны шугамын хэсэгчилсэн засварын гүйцэтгэтгэлийг “Төгс байшин констракшн” ХХК хийх юм.