2008.12.10

МоАХ монголчуудыг дахин шинэчлэлд уриалав

"Хааныхаа шалдан бай мэдсэнээс хойш 17 жил өнгөрлөө" хэмээн Баабар эхэлсэн МоАХ-ны III их ан МҮЭСТО-нд эхэллээ. Хэдийгээр Баабар ч, ,ан хааны тухай яриа ч, МУЭСТО нь ч 17 жилийн өмнөхийг санагдуулж байсан ч энэ хугацаанд үнэхээр олон юм өөрчлөгджээ. Их хурлын төлөөлөгчдийн дундаж нас 50 гэж хурал зохион байгуулагч тайлагнахад танхим тэррээ инээсэн, уулга алд дуу чимээгээр дүүрэв. Өмнө нь тэднийг ардчиллын залуучууд л гэдэгсэн. МАХН-ын С.Баяр МоАХ-ны хуралд сууж байна гээд тэр үед төсөөлөхөд ч хэцүү л дээ. Гэсэн ч тэр суухаар барахгүй бүр Г.Баасан хатагтайтай адил "Хүний эрхийн төлөө" оны шагнал авсныг яана. Харин МоАХ-ны партизануудын сэтгэл л хэвээрээ байлаа. Ховдоос ирсэн төлөөлөгч Д.Уламбаяр "С.Оюун Зориг ахыгаа дурсахад нэг уйлж Баабар гахай ярихад нэг уйлж, Ц.Элбэгдорж ардчиллыг ярихад нэг уйллаа" хэмээн хөөрөлхөж зогсоно лээ.

МоАХ-ны партизануудын нэг Р.Чогжмаа "Бид зорилгоо биелүүлсэн" гэж хэлэв. Тухайн үед "Үнэн" сонинд бичүүлж, багшийн ажлаасаа хөөгдөхдөө тулж явсан энэ эмэгтэй "Хүмүүст сайн сайхныг авчирсан ч, өөрсдөө гэр сайхныг амсч чадаагүй" гэж гунигтай хэлсэн. "Бусдад хүн шиг амьдрах боломж олгоод, өөрсдөө чоно шиг ад үзэгдэхийн зовлонг та нар амсахаараа нэг болсон" гэсэн Ц.Элбэгдоржийн үгийг олон партизан иш татаж байна лээ. "МоАХ партизанууд руугаа, анхан шат руугаа ан-хаарал хандуулаасай" гэж Р.Чогжмаа хүслээ. "Жагсаал болоход тэсэхгүй оролцдог" гэж тэр хуучилсан юм. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас ирсэн Ч.Гэндэнжамц гуай "Шинэ арга барилаар ажиллахгүй бол унтаа байдалтай сууж болохгүй нь" гэж ярилаа. Хурлын ахмад төлөөлөгчдийн нэг Н.Суурь гуай "МоАХ-ны анхны өдрөөс дэмжиж явлаа. МоАХ 17 хүрсний баярт 80 насандаа оролцож байгаадаа баяртай байна" гэлээ. Хурлын төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь 83 настай Л.Хандсүрэн, хамгийн залуу нь 18 настай М.Анхбаатар ажээ. Г.Баасанг хоёр өроө байраар шагнаж, ардчиллын дууч С.Цогт-сайхан агсны охины сургалтын төлбөрийг даасанд МоАХ-ны жирийн гишүүд өөрсдөө шагнуулсан юм шиг баярлаж, урам оржээ. Хүний эрхийн төлөө оны шагнал хүртсэн Г.Баасан "МоАХ анх-ны тэмцэгчдээ үнэлэх бил-гийн нүд нь хурц байна" гэж ярилаа. "17 жилийн тасралтгүй тэмцлийн дараа МоАХ хүний эрхийн шагнал, хоёр өрөө байраар шагнасанд баярлалаа" гэж тэр мөн хэлсэн юм.

МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ "Олигархиуд нийгмийг хянаж залуурдаж байгаа нь МоАХ-нд хийх ажил байгааг сануулсаар байна" хэмээн онцолсон. АН-ын дарга Ц.Элбэгдорж ч мөн хэлеэн үгэндээ "Монголд олигархиудын хувьд нэг л нам, нэг л эрх ашиг байна" гэсэн нь санамсаргүй хэрэг биш буй за. "Монголд хувьсгал хэрэгтэй болжээ" гэж тэр хэлсэн. Хувьсгал гэдэгтээ өнөөгийн нийгэмд их засвар шаардлагатай байгааг багтаажээ. Ийнхүү цагаан морин жилийн хувьсгалыг авчирсан МоАХ нийгмийг өөрчилж шинэчлэх хэрэгтэйг дахин тунхаглаж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.