СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
2017.10.16
Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг СХД хэрэгжүүлж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн иргэд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадууд дүүргийнхээ 14, 15 дугаар хороонд нарс, шинс мод тарилаа.
Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна. Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.
СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Энэ нь иргэд цэвэр агаарт ном унших боломжийг бүрдүүлэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болох, цаашлаад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох юм.