2017.09.14

С.Эрдэнэ: А.Сүхбат одоогоор манай намд элсэх хүсэлт гаргаагүй байгаа

Өвлийн бэлтгэл, нийслэлийн утаа, шүлхий, хичээлийн шинэ жил гээд олон чухал асуудал байхад Засгийн газраа дахин томилж, засаг төрөө эмхэлж чадахгүй удах нь Монгол улсад хохиролтой гэж АН-ын бүлгийнхэн үзсэн байна. Тиймээс шинэ Засгийн газраа хурад байгуулж, ажилд нь яаралтай оруулахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг АН-ын зүгээс тавьж байна. 

Тэгээд ч Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тогтоол УИХ-аас гараагүй нь хууль зөрчсөн гэж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ. 

Тэрбээр "Дараагийн Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх шаардлага байна. Нэгэнт огцорсон Ерөнхий сайд өнөөдөр албан үүргээ гүйцэтгэх боломжгүй" гэсэн юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг МАН-аас гарч АН-д орох хүсэлт гаргасан гэдэг мэдээллийн талаар доорхи тайлбарыг өгсөн байна.