УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.09.04
Шинэ хөдөө төсөл- Сүүний фермерийн аж ахуйг онцлов
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хүчирхэг дундаж давхарыг бий болгох “Шинэ хөдөө” төслийг Засгийн газрын “21-100” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх саналаа өргөн барьсан билээ.
Тэрээр Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн 10 гаруй сумдаар орж төр засгийн гар харж суулгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэн өөрийн амьжиргааг боломжийн авч явж байгаа үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан тэдний сайн туршлагыг хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар сурталчлан төр засаг ийм л хүмүүсээ дэмжих ёстойг сануулж явна. Энэ удаа сүүний фермерийн аж ахуйг онцоллоо.