2017.08.31
Булган аймагт 12 мянган хүн элэгний вирусны шинжилгээ, оношлогоонд хамрагдаад байна
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа.
Хөтөлбөрийн нээлтэд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ИТХ-ын дарга М.Оюунбат болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгсөн юм.