2017.08.29

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва түүхэн дурсгалт газар, олдворуудыг хамгаалахыг уриаллаа

Хаврын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ зун өөрийн хийсэн ажлынхаа талаа Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 

Д.Тэрбишдагва,

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн дагуу судалгаа хийх, Элчин сайдуудын төлөөллийг хүлээн авах, “Зааг” номоо герман хэлнээ орчуулах зэрэг олон ажил амжууллаа.

Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, Герман, Францын Элчин сайдууд, дипломат байгууллагуудын төлөөлөл, ОУВС зэрэг хэд хэдэн олон улсын байгууллагынхантай уулзалт хийж, БНСУ-ын Дэд бүтэц, зам тээврийн байнгын хорооныхон манай улсад айлчилсныг хүлээж авсан.

Түүнчлэн өөрийн зүгээс боловсруулж байгаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд Германы мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах талаар уулзалт, зөвлөгөөн хийж, малчид, орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн сум, дүүргийн шинэ төлөвлөлт, шинэлэг арга барилаар иргэдийн өөрсдийн оролцоотой хөгжүүлж байгаа туршлага судалсны үр дүнд Сонгинохайрхан дүүрэг болон Архангай айгийн хэд хэдэн сумуудыг хөгжүүлэх талаар судалгааны багийг сонгон бүрдүүлж, иргэдтэй анхны уулзалтаа амжилттай зохион байгуулаад ажилдаа орж байна.

Үүнээс гадна Архангай, Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумын нутгаар архиеологич, эрдэмтэн судлаач, зохиолч, түүхчдийн баг бүрдүүлэн Хүннү, Түрэг, Уйгур, Кидан, Их Монгол Улсын агуу түүх оршсон Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав нутгаар нэлээд хэд хоног судалгаа хийн аяллаа. Монгол үндэстнийхээ түүх, бидэндээ үлдээсэн дэлхийн энд зэрэгцэх түүхэн олдворууд уул хад, талаар дүүрэн, тэр ч байтугай жирийн малчны хонины хотны хажууд байгааг хараад биширч, үүнийгээ хямгадан хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх ажил хийх ёстойг улам ухаарлаа. Дэлхийн түүх бидний газар нутгийн хөрсөн дор байна шүү дээ. Энэ бүхнийг улсын хамгаалалтад авч, хэд арван төгрөгний төлөөх шуналт сэтгэлтнүүдийн савраас ахамгаалах ажилыг төлөвлөгөө гарган, археологич, палентологич, түүхч эрдэмтдээ дэмжих цаг аль хэдийнэ болжээ” гэсэн юм.