
2017.08.23
Хотын дарга СХД-ийн цэцэрлэгтэй танилцлаа
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд ажиллалаа. Тэрбээр тус хороонд шинээр ашиглалтад орсон 188-р цэцэрлэгийн өргөтгөл болон 244-р цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцсан юм.
Тус цэцэрлэгүүдийн хувьд бүгд шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд 188-р цэцэрлэгийн өргөтгөл нь 6 бүлэгтэй нийт 300 орчим хүүхэд энэ жил авахаар төлөвлөжээ. 244-р цэцэрлэг ч мөн тооны хүүхэд авах юм. Ингэснээр тус хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 50 гаруй хувьд хүрэх юм.