Маргааш 11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөнө
2017.07.09

Маргааш 11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөнө

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын зэрэг хүмүүс багтсан байна. 

Маргааш өглөө 9 цагт ээлжит бус чуулган нээх бөгөөд 09:10 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо дээр дурдсан хоёр асуудал хэлэлцэн, 09:30 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг шийдвэрлэнэ. Улмаар үдээс 11:40 цагт Төрийн ордны их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно.