2010.02.16

Д.Оюунхорол: Парламентын ордон хаана байх нь чухал биш

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Ордон барих газар хаанаас ч олдоно

-Кувейтууд парламентын ордон  барихад зориулж өгсөн болохоор манайхан заавал нэг ордон барихаар зүтгээд байгаа юм. Үнэхээр ордон барих гэж байгаа бол Төрийн ордны баруун, зүүн талд газар байна. Заавал цэцэрлэгт хүрээлэн буулгах шаардлага байхгүй. Ордны баруун талын машины зогсоол дээр, доороо гаражтай барьж болно. Улаанбаатарт ногоон байгууламж ус, агаар мэт хэрэгтэй байгааг ойлгомоор юм. Өмнөх шийдвэр нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг буулгахаар гарч байсан. Энэ хувилбараа сонгож болно.

УИХ-ын гишүүн С.Оюун: Ард түмнийхээ үгийг сонсох хэрэгтэй

-УИХ, Засгийн газар ордон барих асуудлыг шийдэж болно. Гэхдээ ард түмнийхээ үгийг сонсох хэрэгтэй. Нийслэлд ганц, хоёрхон үлдсэн цэцэрлэгт хүрээлэн рүү хүйтэн сэтгэлээр хандах хэрэггүй. Бидний санал дэмжигдэхгүй бол нийслэлчүүддээ хандан гарын үсэг зурах ажлыг эхлүүлнэ. Парламентын танхим багадаад байгаа биш. Мөнгййг нь төсөв хүрэлцэхгүй, хөрөнгө оруулалт дутагдаад байгаа хэрэгтэй зүйлд зарцуулж болно шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат: Цэцэрлэгт хүрээлэнг буулгахыг дэмжихгүй

-Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг буулгахыг дэмжихгүй. Боломжийн хувилбар нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг буулгах байсан юм. Тэнд Төрийн ордны цогцолбор байгуулчихаад одоогийн ордонтойгоо газар доогуур холбочихвол их зүгээр байна. Шинэ ордонд бүх яамыг оруулах хэрэгтэй. Тэгвэл асуудал шийдэхэд, иргэдэд ч амар болнс. Дэлхийн бусад улс оронд яам д нь нэг дор байрласан нь цаг хугацаа хожих, шийдвэрт хүрэхэд хялбар байдаг юм билээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Парламентын ордон хаана байх нь чухал биш

-Нийслэлд тоотой хэдхэн үлдсэн ногоон байгууламжаа битгий устгаасай. Парламентын ордноо хаана барих нь чухал биш. Газрын алба судалж байгаад оновчтой хувилбар санал болгох байлгүй. Судалгаатай, байгальд хоргүй, ард түмэндээ ээлтэй шийдэлд хүрэх хэрэгтэй. Нэг ордон барихын төлөе олон жилийн түүхтэй цэцэрлэгт хүрээлэнгээ буулгах шаардлагагүй. Дахин ийм хүрээлэн байгуулах хөренгө, цаг хугацаа их орно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.